Ерөнхий мэдээлэл
Бид таны мэдээллийг дараах зорилгоор цуглуулж, боловсруулдаг:
- Платформыг ашиглахад хялбар, үр дүнтэй болгох
- Үйлчилгээний чанарыг сайжруулах, хөгжүүлэх
- Таны сонирхолд нийцсэн контентыг харуулах
- Шинэ мэдээ, бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг хүргэх
Цуглуулж буй мэдээлэл
2.1. Хувийн мэдээлэл
See Media нь таны хувийн мэдээллийг зарах, задруулах, эсвэл ашиг сонирхлын зорилгоор ашигладаггүй. Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулах зорилгоор зарим тохиолдолд найдвартай гуравдагч этгээдтэй хуваалцаж болно.
2.2. Бүртгэлийн мэдээлэл
Үйлчилгээг ашиглахын тулд та имэйл хаягаа оруулах шаардлагатай. Бид зөвхөн имэйл хаягийг хадгалдаг бөгөөд амжилттай бүртгэл үүсгэгдсэн тохиолдолд дахин давтагдашгүй хэрэглэгчийн ID дугаар үүснэ.
2.3. Нууц үгийн хамгаалалт
Хэрэглэгч платформд бүртгүүлэх үед имэйл хаяг, user ID болон нууц үг системд хадгалагдана. Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг систем шифрлэн кодчилж хадгалдаг тул хэрэглэгчээс өөр хэн ч нууц үгийг мэдэх боломжгүй.
2.4. Худалдан авалтын мэдээлэл
See Media эрх худалдан авах болон See Media Cinema-аас контент түрээслэх үед дараах мэдээлэл системд хадгалагдана:
- Хэрэглэгчийн ID дугаар
- Шилжүүлэг хийсэн дансны мэдээлэл
- Шилжүүлэг хийсэн хугацаа
Хэрэглэгчийн худалдан авалтын мэдээллийг гадагш худалдах, задлах үйлдэл хийхгүй.
2.5. Контентын мэдээлэл
Хэрэглэгч платформыг ашиглах явцад контентын мэдээлэл (сонирхож байгаа, үзэж байгаа, үзсэн) хадгалагдана. "Жагсаалтаас хасах" дарсан тохиолдолд системд бүртгэгдсэн контентын мэдээлэл устана.
2.6. Зөвшөөрөл
Хэрэглэгч бүртгэл үүсгэснээр мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах болон компаниас хамтран ажиллах гуравдагч этгээдтэй хуваалцах зөвшөөрлийг See Media-д өгсөн болно.
Үйлчилгээ ашиглалтын мэдээлэл
See Media платформыг ашиглаж буй үед таны хөтчөөс илгээж буй ашиглалтын мэдээллийг дараах зорилгоор цуглуулна:
- Үйлчилгээг хэвийн, тогтвортой үзүүлэх
- Үйлчилгээний хүрээнд хийгдэж буй өөрчлөлтийг мэдэгдэх, мэдээлэх
- Хэрэглэгчдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх
- Урамшуулал болон цаг үеийн шинжтэй мэдээллийг хуваалцах
- Үйлчилгээг хөгжүүлэх, сайжруулах зорилгоор дүн шинжилгээ хийх
- Ашиглалтыг хянах, зохицуулах
- Техникийн асуудал, доголдлыг илрүүлэх, тодорхойлох, урьдчилан сэргийлэх
- Маркетинг болон бизнесийн оновчтой шийдвэр гаргах
Өгөгдлийн хамгаалалт
See Media цахим хуудсыг ашиглахад хэрэглэгчийн мэдээлэл интернет аюулгүй байдлын протокол буюу SSL (Secure Socket Layer) дамжин явагдана. Манай цахим хуудас нь олон улсын баталгаажсан SSL үйлчилгээг ашигладаг.
SSL технологи нь аюулгүй URL-д суурилдаг бөгөөд аюулгүй URL нь үргэлж https:// форматаар эхэлдэг. Энэ төрлийн баталгаажсан хуудсанд оруулсан таны хувийн мэдээлэл кодлогдон олон нийтийн интернет сүлжээгээр аюулгүй дамжин манай серверт ирж задардаг.
Анхааруулга
Өгөгдөл задруулах
See Media нь таны хувийн мэдээллийг дараах үндэслэлээр хуулийн шаардлагын дагуу зайлшгүй тохиолдолд задруулах боломжтой:
- Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх
- See Media-ийн хууль ёсны эрх, өмчийг хамгаалах
- Үйлчилгээг ашиглахтай холбоотой учирч болзошгүй хууль бус үйлдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах
- Нийтийн болон хэрэглэгчдийн хувийн аюулгүй байдлыг хамгаалах
Өгөгдөл устгах
See Media дээр цуглуулсан хэрэглэгчийн хувийн мэдээллүүд нь тухайн хэрэглэгчийн хүсэлтээр устгагдаж болно.
Хэрэглэгч өөрийн бүртгэлтэй имэйл хаягаар дамжуулан дараах хаягуудаар холбогдох боломжтой:
- Имэйл: seemedia684@gmail.com
- See Media Facebook хуудас
- Бүртгэл устгах хүсэлтийн хуудас: /account-deletion
Гуравдагч этгээдийн бодлого
Бид үйлчилгээгээ сайжруулах, үйлчилгээ үзүүлэх болон үйлчилгээ ашиглалтад дүн шинжилгээ хийхэд мэргэжлийн дэмжлэг туслалцаа авах зорилгоор гуравдагч талын байгууллага, хувь хүмүүстэй (хамтад нь Үйлчилгээ үзүүлэгчид гэх) хамтран ажиллах боломжтой.
Тэдгээр гуравдагч талын этгээдүүд нь зөвхөн бидний нэрийн өмнөөс өгөгдөл, мэдээлэлд хандаж ажил үүрэг гүйцэтгэх боломжтой байх бөгөөд бусад зорилгоор ашиглахгүй, задруулахгүй байх үүрэг хүлээнэ.
Бид гуравдагч этгээдийн аливаа цахим хуудас, үйлчилгээ, түүнд агуулагдах контент, нууцлалын бодлого, үйлчилгээ үзүүлж буй арга хэлбэрт хяналт тавьдаггүй бөгөөд түүнд хариуцлага хүлээхгүй.
Хүүхдэд хамаарах бодлого
Бид 13 нас хүрээгүй этгээдийн хувийн мэдээллийг санаатайгаар цуглуулдаггүй. Хэрэв таны хүүхэд болон асран хамгаалалтад байдаг 13 нас хүрээгүй хүүхэд бидэнд хувийн мэдээллээ өгсөн тухай олж мэдсэн бол бидэнд мэдэгдэнэ үү.
Бид эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр цуглуулагдсан өгөгдөл, мэдээллийг устгах арга хэмжээ авах болно.
Нууцлалын бодлогын өөрчлөлт
Бид энэхүү нууцлалын бодлогыг ямар ч үед өөрчлөх эрхтэй. Хэрэв энэхүү нууцлалын бодлогод нэмэлт өөрчлөлт орсон тохиолдолд танд мэдэгдэл очих бөгөөд хүчин төгөлдөр болохоос өмнө платформд нийтлэх замаар нийтэд хүргэнэ.
Нууцлалын бодлогын талаарх хамгийн сүүлийн мэдээлэлтэй танилцахын тулд нууцлалын бодлогыг үе үе шалгаж байхыг зөвлөж байна.
Энэхүү нууцлалын бодлогод нэмэлт өөрчлөлт оруулсны дараа үйлчилгээг үргэлжлүүлэн ашигласан бол өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч байгаа гэж үзэх болно.
Бидэнтэй холбогдох
Хэрэв танд энэхүү нууцлалын бодлоготой холбоотой асуулт байвал бидэнтэй холбогдоно уу:
Холбоо барих
Имэйл: seemedia684@gmail.com
App: See Media (App Store, Google Play)